СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ ГИЙНГОО, БӨХ, МОРИНЫ ЦОЛ ДУУДАХ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА
2024-04-15
Мартагдаж буй соёлын өв болох бөх, морины цол дуудах, гийнгоолох өвийг түгээн дэлгэрүүлэх, “Хүүхэд гэр бүл хөгжил хамгаалал”-ын жилийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, “Яргуй” урлагийн бага наадам, 100 жилийн ой тохиож буй сумдууд наадмын бэлтгэл ажлыг хангах хүрээнд Дундговь аймгийн ЗДТГ, СУГ, БТСГ, ТТХТеатр, 15 сумтай хамтран зохион байгуулж байна.
НЭЭЛТЭД: НБХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, СУГ-ын дарга Х.Цогзолмаа, “Тэнгэрийн тэмдэг”хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, МУГЖ Ж.Дүнжмаа, БТСГ-ын дарга А.Отгонбаатар нар оролцож багш, суралцагчдад амжилт хүслээ.
Сургалтад:
Гийнгоо – Х.Эрдэнэцэцэг (СТА, уртын дууч)
Морины цол дуудах – Т.Цэрэндаваа (Морь цоллооч, улсын ахлах засуулч)
Бөхийн цол дуудах – О.Жанчивдорж (Монгол улсын хүндэт засуулч, Гурвансайхан сумын уугуул) нар сургагч багшаар ажиллаж байна.
👉👉👉 СУРГАЛТ: 2024 оны 04 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын их танхимд
⏰⏰⏰ Өглөө 09.00-13.00, 14.00-17.00 цаг
# Сэдвүүд
Uncategorized