“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” ДУНДГОВЬ АЙМАГ. БҮХ НИЙТИЙН ӨДӨРЛӨГ ХӨТӨЛБӨР
2023-06-14

             Дундговь аймгийн соёл, урлагийн салбарын ажилтан албан хаагчдыг чадавхжуулах сургалт зохион байгуулагдлаа. Чадавхжуулах сургалтын хүрээнд: Соёлын яамны Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат “Соёлын сэргэлт-2023” аян Соёлын салбарын бодлого” сэдэвт сургалт, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын захирал М.Отгончимэг “Соёл, урлагийн байгууллагын үйлчилгээний хөгжлийн чиг хандлага” сэдэвт сургалт, Занабазарын Нэрэмжит Дүрслэх Урлагийн Музей-н Эрдэм шинжилгээ, судалгаа, сан хөмрөгийн хэлтсийн дарга Т.Энхжаргал “Цуглуулгын менежмент” сэдэвт сургалт, Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Б.Цогжаргал “Үндэсний цахим номзүйн сан” сэдэвт сургалт, Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн инженер Э.Энх-Амгалан “Номын сангийн нэгдсэн систем” сэдэвт сургалт, Үндэсний номын сангийн Мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн ном зүйч Т.Наранчимэг “Номын сангийн соёл олон нийтийн ажил” сэдэвт сургалт,

Монгол улсын хүүхэлдэйн театрын хүүхэлдэй урлаач В.Энх-Амгалан, зураач Н.Тамир нар Дундговь аймгийн цэцэрлэгийн багш нарт зориулан “Хүүхэлдэйг хэрхэн урлах вэ?” сэдэвт практикт суурилсан сургалт,

Дундговь аймгийн  музей “Монголын нэг  өдөр” боловсролын хөтөлбөрт сургалтууд тус тус зохион байгууллаа.

                 

  • Гадаа талбайн арга хэмжээ зохион байгуулагдлаа.   Гадаа талбайн арга хэмжээнд Монгол улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр-ын уран бүтээлчид, Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын уран бүтээлчид урлагийн тоглолт зохион байгуулж, Дундговь Төв Номын Сан, Дундговь аймгийн музейн үзэсгэлэн, Монгол улсын хүүхэлдэйн театрын соёлын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болон Дундговь аймгийн гар урлалын жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

 

# Сэдвүүд
Uncategorized