Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид иргэний ёс зүйн боловсрол, түүх, нийгэм судлал, монгол хэл, үндэсний бичиг, уран зохиолын хичээлийн хөтөлбөрийн агуулга, стандартын хүрээнд эзэмшвэл зохих дэлхийн болон монголын соёлын өвийн талаарх мэдлэгээ ахуйн хүрээнд хэрхэн хэрэглэж дадал болгож буй бүтээлч ажлаар нь шалгаруулан урамшуулах зорилго бүхий Монгол улсын “Соёлын яам”, СУИС-ийн “Соёлын сургууль”-аас хамтран “Соёлын өв” улсын эчнээ олимпиадыг 3 үе шаттай зохион байгууллаа.
Энэхүү уралдаанд Дундговь аймгийн Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн Түүх Нийгмийн Ухааны багш Б.Ууганцэцэгийн бэлтгэсэн тус сургуулийн 12б ангийн сурагч Б.Дашдаваа Улсын олимпиадад Дундговь нутгаа төлөөлөн амжилттай оролцож 98%-ийн гүйцэтгэлтэйгээр Тэргүүн байранд шалгарч, Соёл Урлагийн Их Сургуульд тэтгэлэгтэй суралцах урилга гардан авлаа.