СТРАТЕГИЙН ЗОРИЛГО
2023-05-16

Үйл ажиллагааны стратегийн Зорилго

Өв  соёл, түүх, урлагийн  үнэ  цэнийг өсгөх, бүх нийтийг соён гэгээрүүлэхэд чиглэгдсэн соёлын үйлчилгээг  өргөтгөх, соёлын бүтээлч  үйлдвэрлэлийг дэмжиж, нийгэм  эдийн засгийн  үр өгөөжийг  нэмэгдүүлэх, олон талт  хамтын ажиллагааг  бүрдүүлэхэд  оршино. 

Стратегийн зорилт-1 Соёлын салбарын бодлого, хөгжлийн хэтийн чиглэлийг судалж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 

Стратегийн зорилт-2  Соёлын салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ. 

Стратегийн зорилт-3 Салбарын хүний нөөцийг давтан сургах, мэргэшүүлэх, тэднийг дэмжих, нийгмийн баталгааг сайжруулах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлнэ.

Стратегийн зорилт-4 Бүх нийтийн соёлын боловсролын арга хэмжээ, соён гэгээрүүлэх ажлыг идэвхижүүлж, орон нутгийн соёлын дархлааг нэмэгдүүлнэ. 

Стратегийн зорилт-5  Соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулж, мэдээллийн санг баяжуулна. 

Стратегийн зорилт-6 Нутгийн онцлог өв соёлыг орчин үеийн урлагийн төрлүүдтэй зэрэгцүүлэн хөгжүүлэх бодлогыг тэгш хүртээмжтэй хэрэгжүүлж, үндэсний хэмжээнд сурталчилна

Стратегийн зорилт-7 Орон нутгийн соёл, урлагийн байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. 

Стратегийн зорилт-8 Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, нийгэм эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлнэ. 

Стратегийн зорилт-9 Соёл, урлагийн үйл ажиллагааг бүс нутгийн болон улсын хэмжээнд идэвхжүүлж, олон талт хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. 

Ерөнхий чиг үүрэг: 

1. Соёлын салбарын хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлт нэгдсэн удирдлагаар хангах

 2. Соёл, урлагийн үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх

3. Үндэсний өв, соёлыг хамгаалах, сэргээх, өвлүүлэх

4. Соёл бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах үр өгөөжийг хэмэгдүүлэх

5. Соёл, урлагийн ололт амжилтыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

6. Соёлын салбарын хөгжлийн бодлого, хууль, эрх зүй, үйл ажиллагааны тайлагнал, хяналт шинжилгээ, үнэлгээ

7. Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, хүний нөөц, санхүү, технологийг үр ашигтай удирдах

# Сэдвүүд
Стратегийн Зорилго, Зорилт