“ХҮН ДОМОГ” БҮЖГИЙН ҮНДЭСНИЙ НААДАМД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ, ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ
2024-04-12
Ж.Цэрэндолгор тэргүүнтэй “Говийн донж” бүжгийн холбооны хамт олон 3-р сарын 28-аас 4-р сарын 1-ний хугацаанд Улаанбаатар хотод зохион байгуулсан “Хүн домог” бүжгийн Үндэсний наадмын орчин цагийн нийтийн цэнгээнт бүжгийн төрлийн ахмад насны ангилалд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлжээ.
“Говийн донж” бүжгийн холбооны тэргүүн Ж.Цэрэндолгор нь 2018 онд Дундговь аймагт нийтийн цэнгээнт бүжгийн холбоог анхлан үүсгэн байгуулж, одоог хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна.
Аймаг, орон нутгийн удирдлагуудын зүгээс тогтмол дэмжлэг үзүүлж, бүжиг бэлдэх байраар хангасан төдийгүй 2022 оны 12-р сард Yamaha брэндийн мэргэжлийн хөгжим бэлэглэсэн нь уралдаан тэмцээнд оролцож, амжилт үзүүлэх боломжийг бүрдүүлж өгсөнд талархал илэрхийллээ.
# Сэдвүүд
Uncategorized