ЭМГЭНЭЛ
2024-06-03
БАНЗРАГЧИЙН ЭРДЭНЭБАЯР /1968-2024/
Бидний хайрт нөхөр, хүндэт Банзрагч овогтой Эрдэнэбаяр нь 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлж соёл, урлагийн салбарт нөхөж баршгүй уй гашуу тохиолоо.
Б.Эрдэнэбаяр нь 1968 онд Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн. 1997онд Соёлын коллежийг дуу хөгжмийн багшаар, 2007 онд Улаанбаатар хотноо Соёл урлагийн их сургуулийн хөгжмийн зохиолчийн ангийг төгссөн. Соёлын байгууллагад тасраптгуй 28 жил үр бүтээлтэй ажилласан байна.
Ажиллах хугацаандаа Орон нутагтаа өсвөрийн морин хуурч болон мэргэжлийн морин хуурч бэлтгэх хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлж, тэдний чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлж морин хуур уртын дууны 600 гаруй шавь төрүүлэн өөрийн хүч оюунаа зориулж яваа хөгжмийн зохиолч байсан юм.
Тэрээр Сайнцагаан сумын 3-р сургуульд хөгжмийн багш, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрт морин хуурын багш, ТХДЖТеатрын хөгжим ангийн багшаар ажиллаж, дан хөгжмийн бүтээлүүд болох “Зэрэглээн донж” симфони зураглал, 2 хийл альт, морин хийлд зориулсан квартет, ёочингийн симфони найралд зориулсан “Рондо”, морин хуур үндэсний найралд зориулсан “Уран сэтгэмж”, дуу хуурын нутаг үндэсний цөөхүүлд зориулсан “Бодрол” зэрэг дууны 30 гаруй бүтээлийг туурвиж олны хүртээл болгосон.
Мөн 2017 онд Сайхан ээжүүд урт наслаасай уран бүтээлийн бие даасан концерт хийсэн. Завхан аймгийн Чингисийн үр сад 5000 морин хуурчдын наадам /улсын хэмжээний/ Дундговь аймгийн 2019 оны 3000 уртын дууч, морин хуурчдын Мөнх хөх тэнгэртээ өргөх дуун цацал эвент наадам, 2023 оны “Уяхан замбуу тивийн наран” уртын дууч, морин хуурчдын наадмын удирдаач багшаар ажилласан.
Б.Эрдэнэбаярын хийж бүтээсэн хөдөлмөрийг нь үнэлэн 2005 онд “Шилдэг багш” өргөмжлөл, 2006 онд Монголын залуучуудын холбооны “Хөдөлмөрийн алдар” медаль, 2007 онд Аймгийн “Алдарт морин хуурч”, 2008 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан” тэмдэг, 2009 онд “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2015 онд Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнажээ.
Түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт гүн эмэгнэл илэрхийлье.
ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.МӨНХБАТ,
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР,
СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗАР
ТӨВ ХАЛХЫН ДУУЛАЛТ ЖҮЖГИЙН ТЕАТР
“ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ” ХҮҮХДИЙН ТЕАТР
ТӨВ НОМЫН САН
АЙМГИЙН МУЗЕЙ
СОЁЛЫН ТӨВҮҮД
# Сэдвүүд
Uncategorized