“Үндэсний хувцасны соёлын өвийг үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье” нөлөөллийн аян
2024-01-18
Дундговь аймгийн Соёл, урлагийн газраас аймгийн Засаг даргын 02 дугаар захирамжийн хүрээнд “Үндэсний хувцасны соёлын өвийг үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье” нөлөөллийн аяныг эхлүүллээ.
Дундговь аймгийн Улсын тэргүүний ахмадын хороотой хамтран Сайнцагаан сумын 9 багийн ахмадуудын дунд “Өв соёлоо түгээн дэлгэрүүлж үлгэрлэе” өдөрлөг зохион байгуулж ажиллалаа.
Ахмад буурлууд минь үндэсний уламжлалт хувцасны талаарх мэдлэгээ сорин залуу хойч үедээ өвлүүлэн уламжлуулах их үйлсэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
# Сэдвүүд
Uncategorized