Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2-д заасны дагуу энэхүү зарыг нийтлэв.
Төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй төрийн жинхэнэ албан хаагчийг цахимаар бүртгүүлэхийг урьж байна.
Бүртгүүлэх хугацаа: Шилжин ажиллах хүсэлтийг тухайн байгууллагын цахим хаяг (зард дурьдсан)-аар 2024 оны 06 дугаар 10-ны өдрөөс 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна.
Бүрдүүлэх баримт бичиг:
1. Шилжин ажиллах хүсэлт
2. Төрийн албан хаагчийн анкет;
3. Иргэний үнэмлэх;
4. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/;
5. Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
6. Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт;
8. Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
9. Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн, түр чөлөөлөгдсөн, халагдсан шийдвэр;
10. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд холбогдох баримт.
11. Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх
12. Сүүлийн гурван удаагийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ; https://dundgovi.gov.mn/mn.php?page=802&news=29835&pg=0