“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Засгийн газрын “Хот хөдөөгийн сэргэлтийн талаарх зарим арга хэмжээний тухай” 2023 оны 68 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын салбарын ажилтнуудыг чадавхжуулах, иргэдэд хүргэх соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх соён гэгээрлийн нэгдсэн цогц арга хэмжээ улсын хэмжээнд 21 аймаг 330 сум 15 тосгонд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд: “Соёлын сэргэлт-2023” аяны Говийн бүс – Дундговь аймгийн нээлт аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрт зохион байгуулагдлаа.
НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД: Соёлын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Отгонбат, Монгол Улсын Хүүхэлдэйн Театр-ын захирал М.Отгончимэг, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Дундговь аймгийн засаг даргын орлогч М.Анхбаяр, Дундговь аймгийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, Дундговь аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Х.Цогзолмаа, Чингис хаан Үндэсний музей / Chinggis Khaan National Museum захирал С.Чулуун, Монголын Театрын Музей-н захирал Д.Наранжаргал, Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр-ын дарга Д.Доржсүрэн, Дундговь аймгийн Тэнгэрийн тэмдэг хүүхдийн театрын дарга А.Ууганбаяр, Дундговь Төв Номын Сангийн дарга Ц.Одончимэг, Дундговь аймгийн музейн дарга Б.Баярмаа нар оролцлоо.
СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ИЛТГЭЛ: Чингис Хаан музейн захирал, Академич, шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун “Чингис хаан Монголчуудын үнэт зүйл, дархлаа болох нь” сэдвээр, Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дундговь аймагт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шийдэл” сэдвээр тус тус соён гэгээрлийн илтгэл хэлэлцүүллээ.
НЭЭЛТИЙН ҮЕЭР: Дундговь аймгийн Өлзийт суманд хэрэгжүүлэх “Дэл уулын хадны зургийн мэдээлэл, судалгааны төв байгуулах нь” төслийг Дундговь аймгийн Засаг даргад гардуулан өгөх үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
УРЛАГИЙН ТОГЛОЛТ: Ардын язгуур урлагийн “Алтай хамтлаг”, Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчдийн хүндэтгэлийн тоглолтыг Дундговь аймгийн иргэдэд толилууллаа.