СОЁЛЫН ӨВ, ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ЦУГЛУУЛАН БАЯЖУУЛЖ, ХАДГАЛАН ХАМГААЛЖ, НЭЭЛТТЭЙ ХҮРТЭЭМЖТЭЙ МЭДЭЭЛЛЭЭР ИРГЭДЭД ШУУРХАЙ ҮЙЛЧИЛЖ, ХОЙЧ ҮЕДЭЭ ӨВЛҮҮЛЭН ҮЛДЭЭНЭ.
С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн төв номын сан нь 1946 онд 1 орон тоотой 2000 номын хөмрөгтэй “Уншлагын газар” нэртэйгээр байгуулагджээ. Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 237 дугаар тогтоолоор алдарт гавъяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит болж эдүгээ 56.0 мянган номын хөмрөгтэй /монгол болон орчуулгын номын фонд 50000 гаруй, гадаад номын фонд 6000 гаруй/ жилдээ 20.0 мянган уншигч, ирэгсдэд 40.0 мянга гаруй ном хэвлэлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг.
Электрон каталог, цахим үйлчилгээг бүрэн нэвтрүүлж, хөдөө орон нутаг, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд зөөврийн номын сан, дуудлагын номын сан, ном солилцооны үйлчилгээ үзүүлж ажилладаг.
Орон нутгийн мэдээлэл-соёлын үйлчилгээний байгууллага юм.