ДУНДГОВЬ АЙМАГТ “ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР”-2023 АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023-05-26

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор “Үндэсний номын баяр-2023” арга хэмжээг аймгийн Төв номын санд 05 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа.

Номын баярт СГЗ, зохиолч До.Цэнджав, СГЗ, хөтлөгч Б.Гантигмаа, СГЗ, дуун хөрвүүлэгч Г.Аким, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, “Төгөлдөр Буяннэмэх” ТББ-ын тэргүүн Л.Амаржаргал, СГЗ, зохиолч Б.Шүүдэрцэцэг, СГЗ, зохиолч Б.Сарантуяа, СГЗ, нийтлэлч До.Чулуунбаатар, Хүүхдийн зохиолч Н.Мандал, Үндэсний номын баяр”-ыг санаачлагч Б.Сувд нарын 40 гаруй хүндтэй зочид оролцлоо.

“Үндэсний номын баяр”-ын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр нээж, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат, тус үйл ажиллагааг санаачлагч Б.Сувд, СГЗ, зохиолч До.Цэнджав нар үг хэлж, УИХ-ын дарга Занданшатарын нэрэмжит талархлыг тус үйл ажиллагааг зохион байгуулахад ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, хамтран зохион байгуулсан аймгийн ЗДТГ, СУГ, С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангийн хамт олонд гардууллаа.

Энэ өдөр шинэ болон ховор номын хямдралтай худалдааг зохион байгуулж, иргэд өөрийн хүндэлдэг зохиолчдынхоо гарын үсэгтэй номыг худалдан авч байна. Түүнээс гадна маш олон уулзалт, ярилцлага, лекц, номын танилцуулга өрнөсөн нэгэн гайхамшигтай  өдөр боллоо.

# Сэдвүүд
Шинэ мэдээ