“Миний дуу” эстрад дууны уралдаан амжилттай зохион байгуулагдлаа.
2023-11-21

МУГЖ Зууны манлай алдарт уртын дуучин Ж.Дорждагвын нэрэмжит “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын “Өвөл цагийн нээлтийн үйл ажиллагаа” мөн Монгол улсын Соёлын яамнаас гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зарлагдсан “Миний дуу” эстрад дууны уралдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Нийт 70 гаруй хүүхэд оролцлоо.

Хүүхэд багачуудын дуулах ур чадварыг  дээшлүүлж, гоо зүйн  мэдлэг олгох, ирээдүйн дуучдыг тодруулах, дуу  хөгжмийн багш нарын  урын санг нэмэгдүүлэх  зорилготой 15 сумын болон  аймгийн төвийн бэлтгэл бүлэг, ЕБС-ийн 1-5 ангийн сурагчдын  дунд зохион байгуулагдлаа.

“ТЭНГЭРИЙН ТЭМДЭГ” хүүхдийн театр 

# Сэдвүүд
Онцлох мэдээ
Шинэ мэдээ