“СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” ДУНДГОВЬ АЙМАГ
2023-06-14

ХҮҮХЭЛДЭЙН ЖҮЖИГ ТОГЛОГДЛОО.                                                                                                                                     Монгол улсын хүүхэлдэйн театрын уран бүтээл Оскар Уайльдын зохиол “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгийг Дундговь аймгийн иргэд, хүүхэд багачуудад Төв халхын дуулалт жүжгийн театрт толилууллаа. Энэхүү уран бүтээл нь энгийн үзэгч сонсголын болон харааны бэрхшээлтэй үзэгчид нэгэн зэрэг үзэж болох тайзны урлагийн бүтээл юм. Нийт  321 хүүхэд багачууд үзсэнээс хөгжлийн  бэрхшээлтэй  12 хүүхэд  үзжээ. 

 

ҮДШИЙН ЦЭНГҮҮН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.                                                                                                           Г.Чагдаржавын талбайд үдшийн цэнгүүн зохион байгуулагдлаа. Үдшийн цэнгүүнд МУГЖ Э.Бүрнээбаяр, Ардын язгуур урлагийн Алтай хамтлаг, ХЦДБЧ-ын дуучин, СТА Н.Нямдаваа, МУСТА н.Уранхолбоо, Дундговь аймгийн шугам бүжгийн холбоо, дуучин МУСТА Д.Алтанхүү, МУСТА Т.Даваасүрэн, МУСТА М.Мөнх-Эрдэнэ, Амьд хөгжмийн “Аянга” хамтлаг, Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, Дундговь аймгийн Төв Халхын Дуулалт Жүжгийн Театр-ын уран бүтээлчид оролцож нутгийн ардыг баясгасан нэгэн сайхан үдэш байлаа.

# Сэдвүүд
Uncategorized