ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.
2023-11-30
Өнөөдөр “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ыг үндэслэн Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч, тэнцсэн Урлаг, уран бүтээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Надмидцэрэн, Соёл, гэгээрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Шинэбаяр, Хяналт, шинжилгээ үнэлгээ, статистик мэдээ хариуцсан мэргэжилтэн Ё.Нэргүй нар тангараг өргөлөө.
Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагчиддаа амжилт хүсч, өргөсөн тангарагтаа үнэнч, амжилт бүтээл дүүрэн ажиллахыг хүсэн ерөөе.
# Сэдвүүд
Онцлох мэдээ