АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН САЛБАРЫН “УДИРДЛАГЫН МАНЛАЙЛАЛ-2023” СУРГАЛТ, EVENT АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
2023-11-01
Аймгийн Соёл, урлагийн газраас 10 дугаар сарын 31-ний өдөр соёл, урлагийн салбарын “Удирдлагын манлайлал-2023” сургалт, EVENT арга хэмжээ зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд “Шинэ зууны манлайлал ба эмэгтэйчүүд” сэдвээр Улсын бүртгэлийн хэлтсийн дарга, Аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Өлзийжаргал, “Байгууллагын уур амьсгал” сэдэвт сургалтыг Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мөнхчулуун, Соёл, урлагийн газрын дарга болон мэргэжилтнүүд сургалт мэдээлэл хийлээ.
Сургалтад Соёл, урлагийн газар, мэргэжлийн урлагийн байгууллага, сумдын Соёлын төвийн удирдлага нийт 25 албан хаагч хамрагдлаа.
Сургалтад идэвхитэй оролцсон нийт удирдлага, соёлын ажилтан, албан хаагч, сургагч багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
# Сэдвүүд
Uncategorized
Онцлох мэдээ
Үйл ажиллагааны ил тод байдал