ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-05-17
ЮНЕСКО-ийн Соёлын илэрхийллийн олон төрлийг хамгаалах болон хөхиүлэн дэмжих тухай 2005 оны конвенцын дэргэдэх Соёлын олон төрлийг дэмжих олон улсын сангаас 15 дах удаагийн төслийн сонгон шалгаруулалтыг зарлалаа.
Төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 100.000 ам.доллар бөгөөд төслийн хэрэгжих хугацаа 12-24 сар байна. Энэхүү төслийн сонгон шалгаруулалтад төрийн болон төрийн бус байгууллагууд оролцох эрхтэй. Төслийн материалыг англи хэл дээр бэлтгэх ба ЮНЕСКО-ийн 2005 оны конвенцын цахим хуудсаар нэвтрэн, цахим маягтаар илгээнэ.
Тус сангаас дараах шаардлага хангасан төслүүдэд санхүүжилт олгохыг чухалчилдаг. Үүнд:
-Соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжих
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах;
-Хөгжиж буй орнуудын орон нутгийн болон бүс нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл, зах зээлийг дэмжихэд шаардлагатай гэж үзсэн төрийн байгууллага ба иргэний нийгмийн байгууллагын хүний болон байгууллагын чадавх бэхжүүлэх;
-Соёлын салбарт жендерийн тэгш бус байдлыг бууруулж, соёлын харилцаанд бүх нийтийг тэгш хамруулж, оролцуулах;
Төсөл илгээхэд дараах үе шаттай байна:
-ЮНЕСКО-ийн https://www.unesco.org/creativity/en/ifcd/apply цахим хуудас руу орж, холбогдох бүх материалыг татаж авч танилцах;
https://en.unesco.org/creativity/applicant/register хаягаар аккаунт нээж, бүртгүүлэх;
-“Project framework” материалыг англи хэл дээр бөглөх;
-Байгууллагын гэрчилгээг албан ёсны орчуулгатай бэлтгэх;
-Төслийг “Apply for funding” товч дээр даран, төслийн мэдээллээ оруулах
ЮНЕСКО-оос төсөл хүлээн авах эцсийн хугацаа 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр бөгөөд төслийн сонгон шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг https://en.unesco.org/creativity/ifcd/apply цахим хуудсаар авна уу.
Мэдээлэл тодруулах бол дараах цахим хуудсаар холбогдоно уу (Culture@unesco.mn, 70105652).
# Сэдвүүд
Шинэ мэдээ