Дундговь аймгийн Б.Наранхүү ахлагчтай “Говийн наран” бүжгийн клубийн “Говийн жавхаа-2” хамтлаг “Монголын шугаман бүжгийн холбоо”-оос зохион байгуулсан шугаман бүжгийн Улсын аварга шалгаруулах анхдугаар их наадамд оролцон 50+ насны ангилалд 39 баг тамирчдаас шилдэг 9 номинацид шалгаран, цомын эзэд боллоо.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд шаардлагатай 2,4 сая төгрөгийн төсвийг Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх төсөл арга хэмжээний зардлаас шийдвэрлэсэн юм.
Тус анхдугаар тэмцээнд 17 аймаг 8 дүүргийн 68 баг нийт 560 баг тамирчид оролцсон байна.