Салбарын удирдах ажилтны сургалт боллоо
2024-04-18
Дундговь аймгийн Соёлын 18 байгууллагын удирдлагуудад салбарын хэмжээнд мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн үр дүнг сайжруулах, салбарын удирдах ажилтны ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой арга зүйн сургалт 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдлаа. СУРГАЛТАД:
☑️“Соёлын салбарт мөрдөгдөж байгаа бодлогын баримт бичгийг хяналтад авах, тайлагнах хугацаа” ахлах мэргэжилтэн С.Намжилмаа
☑️“Бодлогын баримт бичгийн төлөвлөлт, тайлагналт, ХШҮ-ний арга зүй, дотоод хяналт” мэргэжилтэн Ё.Нэргүй
☑️“Төсөв, үр дүнд суурилсан санхүүжилт, цаашид анхаарах асуудал” ахлах мэргэжилтэн С.Отгонбямба
☑️“Ажлын байрны дасгал хөдөлгөөн” ЭМГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Загдсүрэн
☑️“Оюуны өмч”, “зохиогчийн эрхийн тухай” хуулийн танилцуулга мэргэжилтэн Б.Надмидцэрэн
☑️“Соёлын салбарын хүүхэд хамгааллын бодлого” мэргэжилтэн Б.Шинэбаяр,
☑️Google drive, “Монгол бичгийн бичвэрийн дадлага” ахлах мэргэжилтэн С.Намжилмаа, Б.Надмидцэрэн нар чиглэл, мэдээлэл өгч ажиллалаа.
# Сэдвүүд
Шинэ мэдээ