CREATIVE HUB-ЦАХИМ СИСТЕМД ТАНИЛЦУУЛГА ОРУУЛАХ ЗААВАР
2024-06-20

Та цахим шуудан, нууц үгээ оруулан системийн хэрэглэгчээр бүртгүүлсний  дараа дараах заавраар танилцуулгаа оруулна уу.

https://heyzine.com/flip-book/b848f9a019.html?fbclid=IwAR3mwZL2UuggZUJApsP7xdVcxzDPh4GH5gRe7QAMABnXuxAmQulvrhfgvPk_aem_AU9JqPPiyYVNUXR6WSnU1ydnSCCtF8Hhz-4rhHrlXyD0fVH246VFLPYK17XnY6o8V_xjM7MaMzaW2YEErhpU2cRP

НЭВТРЭХ цэсээр Мэйл хаяг, нууц үгээ ашиглан нэвтэрч орсны дараа ХЭРЭГЛЭГЧ хэсгийн ТОХИРГОО цэсрүү орж дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

цэсрүү орж дэлгэрэнгүй мэдээллийг оруулна.

Тохиргоо хэсэгт

Хувийн мэдээлэл оруулах, Холбогдох мэдээлэл оруулах, Нууц үгээ солих, Мэдэгдлийн тохиргоог өөрчлөх боломжтой

“ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ” хэсэг

1.Өөрийн профайл зураг хэсэгт 1х1 хэмжээтэй өөрийгөө илтгэх зураг оруулна уу.

 

2. Уран бүтээлчийн нэр – уран бүтээлчийн олон нийтэд танигдсан нэр  эсвэл өөрийн нэрээ бичнэ үү.

3. Ажил мэргэжил– мэргэжил, ажил, албан тушаалаа бичнэ үү.

  4. Хувийн мэдээлэл – хэсэгт овог, нэр, регистрийн дугаарыг* оруулна уу.

Овог нэр нээлттэй ил харагдна. *регистрийн дугаарыг чандлан нууцлах ба олон нийтэд ил нийтлэхгүй болно.

5.Баталгаажуулах мэдээлэл – хэсэгт улс, хот, утасны дугаар, и-мэйл хаягаа оруулна уу.

6. Салбар – хэсгээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбараас өөрийн үйл ажиллагаа явуулдаг салбарыг сонгоно уу.

7. Чиглэл (сонгох) салбар доторх мэргэжлийн чиглэлүүдээс сонгоно.

8. Ковер зураг – “16×9 харьцаатай таны бүтээлч үйл ажиллагааны өнгө төрхийг илтгэх хөндлөн зураг оруулна уу”

9. Тухай (өөрийн намтар уран бүтээлийн тухай текст мэдээлэл, веб линк, видео линк холбон оруулах)

Мэдээллүүдээ оруулж дуусаад Хадгалах товч заавал дарна.

 “ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЭЛ” хэсэг

Өөрийн Facebook, Instagram, Twitter, Youtube, Linkedin, Вэбсайт линкүүд байршуулж Нэмэх товч дарж оруулсны дараа Хадгалах товч дарна уу.

НЭМЭХ цэс

НЭМЭХ цэс нь бүтээл нэмэх, арга хэмжээ, хэлэлцүүлэг үүсгэх, түрээс, ажлын санал нэмэх, мэдлэгийн сан нэмэх 6 хэсгээс бүрдэнэ.

Бүтээл нэмэхдээ 

  • Зураг нэмэх– бүтээлийн 4 хүртэлх зураг 1 удаад оруулах боломжтой
  • Контент дуудах – Бүтээлийн онлайн линк оруулах боломжтой
  • Текст – бүтээлийн тухай дэлгэрэнгүй текст оруулах боломжтой

 

 

Уран бүтээлийн гарчиг оруулна уу

Уран бүтээлийн тайлбар оруулна уу (текст)

Бүтээл хэсгийн нүүр зураг заавал оруулах хэрэгтэй. Учир нь таны аккаунтын бүтээл хэсгийн нүүр зураг болж харагдна.

Салбар – хэсгээс соёлын бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбараас тухайн уран бүтээлийн хамрах салбарыг сонгоно уу.

# Сэдвүүд
Шинэ мэдээ