Улсын анхдугаар Их Хурал 1924 оны 9 дүгээр сарын 8-нд Нийслэл хүрээнд эхэлж, халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Анхдугаар Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Дээрх тэмдэглэлт өдрийн хүрээнд ажилтан албан хаагчидынхаа хүүхдүүдэд Монгол улсын анхдугаар үндсэн хуулийн батлагдсан түүхэн үйл явдал, ач холбогдолын талаар мэдээлэл хийлээ.
Дундговь аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар