Арван нэгдүгээр сарын турш үргэлжлэх “Соёлын бүтээлч сар” аян эхэллээ.
Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аян соёлын засаглал ба эрхзүйн шинэчлэл, бүтээлч байдал ба мэдлэг, туршлага, соёлын хүртээмж ба хөрөнгө оруулалт, дижитал шилжилт ба шинэ боломж сэдвийн хүрээнд зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Арван нэгдүгээр сарын турш Монгол орон даяар соёлын салбар, түүний ажилтан, албан хаагчдыг чадваржуулж, хөгжүүлэх олон талт арга хэмжээ зохион байгуулагдахаас гадна иргэд, олон нийтэд нээлттэй төрөл бүрийн тоглолт, арга хэмжээ, үзэсгэлэн, хөтөлбөр, хүүхэд залуучуудад тусгайлан зориулсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх болно.
Соёлын бүтээлч сарын хөтөлбөр, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэгдсэн хуудсаар зочлоорой.