Дундговь аймгийн Соёл урлагийн газраас “Үндэсний хувцасны соёлын өвийг үр хойчдоо үлгэрлэн өвлүүлье” аяныг Политехник коллежтэй хамтран 3 долоо хоногийн хугацаатай амжилттай зохион байгууллаа.
Тус аяны хөтөлбөрт соёлын боловсрол олгох олон талт арга хэмжээнүүд тусгагдсан.
Нэгдүгээр долоо хоногт:

Нийт 17 бүлгийн 207 суралцагч, 72 багш, ажилтан нарт “Угийн бичиг хөтлөх хэрэгцээ шаардлага, хэрхэн хөтлөх талаар” сэдвээр СУГ-ын ахлах мэргэжилтэн С.Намжилмаа
Хоёрдугаар долоо хоногт:

Аймгийн Засаг даргын 02 захирамжийн хүрээнд хэрэгжүүлэх долоо хоногийг тохиолдуулан аяны нээлт

”Монголчуудын нэгдмэл үнэт зүйл ба үндэстний тусгаар тогтнол” сэдвээр СУГ-ын мэргэжилтэн Б.Шинэбаяр

“Үндэсний хувцасны түүх, соёл” сэдвээр СУГ-ын мэргэжилтэн Б.Надмидцэрэн

Үндэсний бичгийн уралдааны шалгаруулалт

Уралдаан, цэнгээнт “АХА” тэмцээн
Гуравдугаар долоо хоногт:

Аймгийн Засаг даргын 01 захирамжийн хүрээнд “Хүүхэд хамгаалал” сэдвээр Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Г.Баярсайхан

Дотуур байрны суралцагчдын дунд үе тэнгийн дээрлхэлтийн талаар “Чин сэтгэлийн ярилцлага”-ыг тус тус зохион байгууллаа.